Үйлчилгээний нөхцөл
Нууцлалын бодлоготой энд танилцана уу.
1. Ерөнхий зүйл
Энэхүү нөхцөл нь «Ойгон Нөмрөг» сургалтын платформ (цаашид «Платформ»)-ыг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна. Бүртгүүлэх, сургалт эсвэл материал худалдан авснаар та энэхүү нөхцөл болон «Нууцлалын бодлого»-ыг зөвшөөрсөнд тооцогдоно.
2. Үйлчилгээ
Платформ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сертификатжуулах онлайн сургалт болон цахим материал санал болгоно. Сургалт бүр бие даасан бөгөөд дараах дарааллаар явагдана:
- Видео хичээл үзэх,
- Хичээл бүрийн мини сорилд 60%-иас дээш оноо авах (оролдлогын тоо хязгааргүй),
- Санамсаргүй сонгогдсон асуулттай төгсгөлийн шалгалтад 80%-иас дээш оноо авах,
- Гэрчилгээ автоматаар олгогдох.
3. Бүртгэл ба аккаунт
- Бүртгүүлэхдээ нэр, овог, регистрийн дугаараа үнэн зөв оруулна. Эдгээр мэдээлэл гэрчилгээнд хэвлэгдэх тул буруу мэдээллээс үүдэх хариуцлагыг хэрэглэгч хүлээнэ.
- И-мэйл хаягаа баталгаажуулсны дараа сургалтад хамрагдана.
- Нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, аккаунтаараа хийгдсэн үйлдлийг хариуцах үүрэгтэй.
- Нэг аккаунтыг зөвхөн нэг хүн ашиглана.
4. Төлбөр
- Төлбөрийг QPay-ээр төгрөгөөр төлнө.
- Хувь хүн сургалтын бүтэн төлбөрийг нэг дор төлбөл 10% хөнгөлөлт эдэлнэ, эсвэл хичээл тус бүрээр (сургалтын үнийг төлбөртэй хичээлийн тоонд хуваасан дүнгээр) төлж болно.
- Хичээл тус бүрээр төлсөн хичээлийг худалдан авснаас хойш 2 сарын дотор дуусгах (мини шалгалтад тэнцэх) ёстой. Хугацаандаа дуусгаагүй хичээлийн эрх цуцлагдах бөгөөд үргэлжлүүлэхийн тулд дахин төлбөр төлнө. Төлсөн төлбөрийг буцаан олгохгүй. Мини шалгалтад тэнцсэн хичээл тэнцсэн хэвээр үлдэнэ. Бүтнээр төлсөн болон байгууллагын суудалд энэ хугацаа хамаарахгүй.
- Байгууллага ажилтан бүрийн суудлыг бүтэн үнээр урьдчилан төлнө. Байгууллагын худалдан авалтад хөнгөлөлт болон хэсэгчилсэн төлбөр хамаарахгүй.
- Сертификат бүрийн төлбөрийг тусад нь тооцох бөгөөд нэг сургалтын хөнгөлөлт өөр сургалтад хамаарахгүй.
5. Үнэгүй танилцах хичээл ба буцаан олголт
Сургалт бүрийн эхний хичээлийг худалдан авахаас өмнө үнэгүй үзэх боломжтой. Иймээс төлбөр хийгдсэний дараа буцаан олголт хийгдэхгүй.
6. Төгсгөлийн шалгалт
Төгсгөлийн шалгалтын эхний хоёр оролдлого үнэгүй. Гурав дахь оролдлогоос эхлэн оролдлого бүрийг тухайн сургалтад тогтоосон үнээр тусад нь төлнө.
7. Гэрчилгээ
- Шалгалтад тэнцмэгц давтагдашгүй дугаар болон QR кодтой гэрчилгээ олгогдоно.
- Гэрчилгээг нийтэд нээлттэй баталгаажуулах хуудсаар шалгах боломжтой.
- Хүчинтэй хугацаа сертификат бүрээр өөр байна. Хугацаа дууссан тохиолдолд сургалтад дахин хамрагдана.
- Гэрчилгээ олгогдсоны дараа тухайн сургалтын хичээлд хандах эрх хаагдана. Гэрчилгээ таны аккаунтад хадгалагдсаар байна.
8. Байгууллагын суудал
- Суудлын хугацаа дуусахгүй.
- Ажилтанд оноосон суудал тухайн ажилтанд бүрмөсөн хадгалагдах бөгөөд өөр хүнд шилжүүлэх боломжгүй.
- Урилгын линк хугацаагүй бөгөөд ажилтан профайл, нууц үгээ баталгаажуулснаар ашиглагдсанд тооцогдоно.
- Байгууллагын админ ажилтнуудынхаа мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
9. Цахим материал
- Материалыг нэвтрэлгүйгээр, и-мэйл хаягаа оруулан худалдан авна.
- Татах линк худалдан авсны дараа шууд харагдах бөгөөд таны и-мэйл рүү давхар илгээгдэнэ.
- Татсан файлд худалдан авагчийн и-мэйл усан тэмдгээр орно.
- Материалыг өөрийн болон байгууллагынхаа дотоод хэрэгцээнд ашиглана. Дахин худалдах, нийтэд түгээхийг хориглоно.
- Цахим материалын төлбөр буцаан олгогдохгүй.
10. Оюуны өмч
Сургалтын видео, сорил, шалгалтын асуулт, материал болон платформын бүх контент нь Ойгон Нөмрөгийн өмч юм. Бичлэг хийх, дэлгэцийн зураг авч түгээх, хуулбарлах, бусдад дамжуулахыг хориглоно.
11. Хориглох үйлдэл
- Аккаунтаа бусдад ашиглуулах, шалгалтыг өөр хүнээр өгүүлэх.
- Төлбөр, хандалтын хязгаарлалтыг тойрч гарах оролдлого хийх.
- Платформын ажиллагаанд саад учруулах, автомат программаар хандах.
Эдгээр үйлдэл илэрсэн тохиолдолд аккаунтыг түдгэлзүүлэх эрхтэй.
12. Хариуцлагын хязгаар
Сургалт нь мэдлэг олгох зорилготой бөгөөд ажлын байрны аюулгүй байдлыг хангах ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргийг орлохгүй. Интернэт, төлбөрийн систем зэрэг гуравдагч талын тасалдлаас үүдэх саатлыг бид боломжит хугацаанд шийдвэрлэхийг хичээнэ.
13. Нөхцөлд өөрчлөлт оруулах
Нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ хуудасны шинэчилсэн огноог өөрчлөх бөгөөд чухал өөрчлөлтийг бүртгэлтэй и-мэйлээр мэдэгдэнэ.
14. Хамаарах хууль
Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж хамаарна. Маргааныг эхлээд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.