Үндсэн агуулга руу очих
Ойгон Нөмрөг

Аюулгүй Ажиллагаа — Амжилтын Үндэс

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг дэлгэрүүлж, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэнэ.

7+

Жил үйл ажиллагаа

15,000+

Жил бүр сургагддаг

80+

Хамтрагч байгууллага

95%+

Чанарын үнэлгээ

25

Зөвлөх үйлчилгээ / жил

"Ойгон Нөмрөг" ХАБЭА-н сургалтын төв нь 2018 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа ХАБЭМТөвөөс албан ёсны тусгай зөвшөөрөл авснаас хойш 7 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Бид ХАБЭА-н чадварлаг, мэргэшсэн ажилтан бэлтгэх, байгууллагуудад аюулгүй ажиллагааны стандарт, хууль дүрмийг хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, нийгэмд аюулгүй ажиллагааны соёлыг дэлгэрүүлэх алсын хараатайгаар ажилладаг.

Манай сургалтын төв нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв"-ийн магадлан итгэмжлэх хөндлөнгийн үнэлгээнд 2 удаа 95%-аас дээш үнэлгээ авч, тусгай зөвшөөрлийн эрхээ амжилттай сунгуулсан туршлагатай хамт олон юм.

Эрхэм зорилго

ХАБЭА-н олон улсын болон үндэсний стандартыг чандлан мөрдөж, хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах мэдлэг, чадварыг иргэд, ажилтнуудад олгоно.

Алсын хараа

Аюулгүй ажиллагааны соёлыг салбар бүрт хэвшүүлж, ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээний салбарт тэргүүлэгч жишиг төв байна.

Үйл ажиллагааны үндсэн тулгуур

  • ХАБЭА-н Иж Бүрэн Сургалтууд

    Жилд дунджаар 80 орчим байгууллагын 15,000 гаруй ажилтныг онол, дадлага хосолсон хөтөлбөрөөр мэргэшүүлэн сургаж байна.

  • Мэргэжлийн Зөвлөх Үйлчилгээ

    Жилд 25 хүртэлх байгууллагад Хөдөлмөрийн харилцаа болон ХАБЭА-н холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоод бичиг баримт боловсруулах, эрсдэлийн үнэлгээ хийх, арга зүйн зөвлөгөө өгөх туслалцаа үзүүлдэг.

  • Судалгаа ба Шинжилгээ

    Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, сургалтын агуулга болон практик үйл ажиллагаандаа тусган ажилладаг.

Тусгай зөвшөөрөлтэй сургалтын хөтөлбөрүүд

  • Ажил олгогч болон удирдлагын сургалт
  • ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт
  • Нийт ажилтны аюулгүй ажиллагааны сургалт
  • Өргөх, зөөх, тээвэрлэх механизмтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа
  • Химийн хорт ба аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа
  • Өндөрт ажиллах аюулгүй ажиллагаа
  • Хязгаарлагдмал орчинд ажиллах аюулгүй ажиллагаа
  • Олон нийтийн ХАБЭА-н сургалт